Wednesday, May 20, 2009
Tuesday, May 19, 2009
зүүд
гоё зураг юм аа. зун эгчээрээ зураг зурахыг заалгана аа. өнөөдөр шалгалтаа жоохон тааруухан өгчлөө. 2ын хоорондын хэнд ч хэрэггүй дүн битгий тавиасай гэж л залбирахаас даа. хичээл ороогүй өдөр хийх юм олдохгүй хэцүү юм аа. ядаж байхад гадаа шороогоор шуураад муухай байх юм. моднууд ямар хурдан ногоороов дэ\ хэхэ манай ангийн шректэй адилхан өнгөтэй болчиж\... хэнтэй ч үерхмээргүй байхад яагаад надад сайн болоод байгаа юм бол до, үерхмээр санагдсан үед тоохгүй юм байж. яахаараа ийм эсрэг тэсрэг болчдог байна... хурдан л том болчоод тусдаа гарж ганцаараа амьдрах юмсан. шөнө ямар сонин зүүд зүүдэлвээ "аль хэдийн намар болцон навчнууд унаад л би навчин бороон дундуур алхаад л байлаа. тэгсэн чин нүдрүү аймар хатгаад байхаар нь нүдээ тас аничаад нээсэн чинь ямар ч эзэнгүй хоосон том байшин дотор зогсож байсан, хуучирсаад салхи салхилахаар онгорхой халтар хагарсан цонхоор нь хүйтэн салхи үлээгээд л, би айсандаа хурдхан шиг гараад гүйж байгаад халтираад далайн ус руу унаж байхад утас дугараад сэрсэн". анх удаа зүүдэнд далай орж ирж байна. за за бүүр нойр хүрчлээ.
Monday, May 18, 2009
хийл
өглөө шалгалтаа өгчөөд ирлээ. нэг ч гэсэн шалгалтаа цааш нь харуулна гэдэг ачаагаа хөнгөлөхтэй л адил юм. өнөөдөр +22градус халуун байна хайлах шахам явж байж гэртээ ирлээ. удахгүй буцаад л явна ёооо яаж явна аа. үнэхээр ядарч байна. би хурдхан л шалгалтуудаа өгчөөд санаа амар хийлэндээ явах юмсаан\санаа алдав\. сэтгэл хоёрдоод хэцүү юм аа. шалгалтаа өгч байхдаа хүртэл хийл нүдэнд харагдад ёо ёстой солиорч байгаа юм байхдаа.
Friday, May 8, 2009
аз жаргалтай бороотой эхлэл
энэ блогийн хамгийн эхний бичлэгийн өдөр миний аз жаргалтай өдрүүдийн нэг. өнөөдөр 2 удаа миний урдуур машин хурдан явж өнгрөхдөө замын гол мэт үерлэсэн ус надруу цацаж би ч шалб норлоо. тэр машинууд албаар тэгэж цацсан юм шиг. бодохоор л уур хүрмээр хэрнээ инээдтэй. сургууль тойроол гол мөрөн мэт их ус. замын хажуудах моднуудын ард гялс үсрэн нуугдаж машины цацах шалбаагнаас бултаал байлаа. ганцаараа байсан ч инээд хүрээл инээгээл яваад байсан. дээрээс маш том цасан ширхэг зөөлөн унаж хайлаад бороо шиг урсана. энэ хурыг "зөөлөн бороо" гэж дотроо нэрлэн явна. ганцаараа харьж явахдаа маш аз жаргалтай байсан болхоор хэнээс ч ичилгүй инээгээл байлаа. миний бодлоор энэ миний хамгийн аз жаргалтай өдөр байж ч болох юм. өдөр болсон зүйлүүдийг бодон баясна. орой найзуудтйгаа mesenger-д уурыг мин хүргэж басан ч уурлах сонирхолгүй тэнэг үгнүүдийг нь уусган сарьниулаал. сүүлд нь энэ жаргалтай өдрийнхөө үйл явдлыг бичмээр байсан учир бичлээ. happy rainy day!!!
Subscribe to:
Posts (Atom)