Friday, May 8, 2009
аз жаргалтай бороотой эхлэл
энэ блогийн хамгийн эхний бичлэгийн өдөр миний аз жаргалтай өдрүүдийн нэг. өнөөдөр 2 удаа миний урдуур машин хурдан явж өнгрөхдөө замын гол мэт үерлэсэн ус надруу цацаж би ч шалб норлоо. тэр машинууд албаар тэгэж цацсан юм шиг. бодохоор л уур хүрмээр хэрнээ инээдтэй. сургууль тойроол гол мөрөн мэт их ус. замын хажуудах моднуудын ард гялс үсрэн нуугдаж машины цацах шалбаагнаас бултаал байлаа. ганцаараа байсан ч инээд хүрээл инээгээл яваад байсан. дээрээс маш том цасан ширхэг зөөлөн унаж хайлаад бороо шиг урсана. энэ хурыг "зөөлөн бороо" гэж дотроо нэрлэн явна. ганцаараа харьж явахдаа маш аз жаргалтай байсан болхоор хэнээс ч ичилгүй инээгээл байлаа. миний бодлоор энэ миний хамгийн аз жаргалтай өдөр байж ч болох юм. өдөр болсон зүйлүүдийг бодон баясна. орой найзуудтйгаа mesenger-д уурыг мин хүргэж басан ч уурлах сонирхолгүй тэнэг үгнүүдийг нь уусган сарьниулаал. сүүлд нь энэ жаргалтай өдрийнхөө үйл явдлыг бичмээр байсан учир бичлээ. happy rainy day!!!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment