Tuesday, May 19, 2009
зүүд
гоё зураг юм аа. зун эгчээрээ зураг зурахыг заалгана аа. өнөөдөр шалгалтаа жоохон тааруухан өгчлөө. 2ын хоорондын хэнд ч хэрэггүй дүн битгий тавиасай гэж л залбирахаас даа. хичээл ороогүй өдөр хийх юм олдохгүй хэцүү юм аа. ядаж байхад гадаа шороогоор шуураад муухай байх юм. моднууд ямар хурдан ногоороов дэ\ хэхэ манай ангийн шректэй адилхан өнгөтэй болчиж\... хэнтэй ч үерхмээргүй байхад яагаад надад сайн болоод байгаа юм бол до, үерхмээр санагдсан үед тоохгүй юм байж. яахаараа ийм эсрэг тэсрэг болчдог байна... хурдан л том болчоод тусдаа гарж ганцаараа амьдрах юмсан. шөнө ямар сонин зүүд зүүдэлвээ "аль хэдийн намар болцон навчнууд унаад л би навчин бороон дундуур алхаад л байлаа. тэгсэн чин нүдрүү аймар хатгаад байхаар нь нүдээ тас аничаад нээсэн чинь ямар ч эзэнгүй хоосон том байшин дотор зогсож байсан, хуучирсаад салхи салхилахаар онгорхой халтар хагарсан цонхоор нь хүйтэн салхи үлээгээд л, би айсандаа хурдхан шиг гараад гүйж байгаад халтираад далайн ус руу унаж байхад утас дугараад сэрсэн". анх удаа зүүдэнд далай орж ирж байна. за за бүүр нойр хүрчлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment